Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2024.10.16

2024-10-16

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 5 асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж ажиллалаа.Үүнд:
-Дүүргийн хороодын сайн дурын иргэдийн зөвлөлийн эргүүлийн ажлын үнэлгээ,
-Дүүргийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Иргэдээс төлбөртэй мэдээлэл авах төсвийг санхүүжүүлэх тухай
-Дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг “Ногоон гэрэл- Цагаан шугам 2024” тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай
-ИТХ, ГХУСАЗСЗ-ийн ажлын албанаас ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын багтай хамтран “Хүүхдээ хамгаалцгаая” сэдэвт арга хэмжээ зохион байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн дүүргийн 2024 оны 9 дүгээр сарын Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх дүүргийн Цагдаагийн газрын мэдээллийг танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%