БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА 

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн V хуралдаан төлөөлөгчдийн 68,9-ийн ирцтэйгээр эхэллээ.

Үүнд:
1. Булган сумын Мал амьтны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай
2. Булган сумын ой, хээрийн түймрээс хамгаалах ажлын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай
3. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2024 оны жилийн эцсийн байдлаар/
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний тайлан сонсох тухай
5. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэх тухай
6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргын 2024 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх тухай
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
8. “Шинэ хөдөө бизнес энкубатор төв”-ийн мэдээллийг сонсох тухай