Булган сумын “Хужирт” 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Хуралдаанаар:
-Булган сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх "БУЛГАНЫ СЭРГЭЛТ" үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах
-Багийн иргэдийн Хяналтын зөвлөл байгуулах тухай
-Орон нутгийн хөгжлийн сангаас 2-р багт 2024 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2025 онд хийгдэх ажлын жагсаалт, Өрхийн эрүүл мэндийн төв, Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээллийг өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.