Булган сумын "Рашаант" 4 дүгээр багийн хурал 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
- Татварын газраас иргэдэд мэдээлэл өгөх тухай,
- Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2026 онд хийгдэх ажлуудын талаар иргэдээс санал авч, эрэмбэлэх тухай,
- Сум дундын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн жуучлах албанаас мэдээлэл өгөх тухай,
- Хог хаягдлын хураамжын тарифыг шинэчлэх эсэх асуудлаар иргэдээс санал авах тухай асуудлуудыг хэлэлцлээ.