Сумын ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдаан 2015 оны 03 сарын 31-ны өдөр сумын соёлын төвд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцсэн. Үүнд:
1. Сумын ИТХ-ын төлөөлөгчийг батлах тухай
2. 2015 оны Сумын нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай
3. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай
4. "Сумын ИТХ-ын төлөөлөгч тойрогт ажиллах зардлыг зарцуулах журам" батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж тус бүрт нь тогтоол гарган ажиллаа. Энэ үеэр Булган суманд хийгдэж буй "Бурхан багшийн инергийн цэцэрлэгт хүрээлэн" төслийн талаар ЗДТГ-ын дарга Д.Наранбаяр мэдээлэл хийсэн бол, "Хүний эрхийн чиг хандлага" сэдвээр ХЭҮК-ийн Булган аймгийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан сургалт явууллаа.