Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу, эх үрсийн баяраар Булган сумын хэмжээнд 1 иргэн Алдарт эхийн 1-р зэргийн одонгоор, 29 иргэн 2-р зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаатар, сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар нар болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид уг арга хэмжээнд оролцож Алдарт эх одонгоор шагнуулсан эхчүүдэд шагналыг нь гардуулж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.