Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

“СЭРГЭЛЭН ХҮҮ” ДААМНЫ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2015-09-15

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Иргэний танхимын ажилтаны санаачилгаар, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр, дүүргийн Ерөнхий боловсролын 72, 49-р сургуультай хамтран “Сэргэлэн хүү” даамны тэмцээнийг 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр 15 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой юм. Тэмцээнд  7-10, 11-15 насны  нийт 62 сурагч  оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж    
7-10 насанд:
1-р байр: 49-р сургуулийн 4а ангийн сурагч Н. Очир-Эрдэнэ
2-р байр: 4в ангийн сурагч А. Тэмүүлэн
3-р байр:72-р сургуулийн 5в ангийн сурагч Д. Аюурцэрэн
11-15 насанд:
1-р байр: 72-р сургуулийн С. Баасанпүрэв
2-р байр: 72-р сургуулийн Б. Энхжин
3-р байр: 72-р сургуулийн Б. Дарханбаяр тус тус  эзэллээ.

Тэмцээнд амжилттай оролцсон сурагчдийг    “Өргөмжлөл” хичээлийн багцаар шагнасан юм. Шагналыг 15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа, Иргэний танхимын ажилтан Д.Эрдэнэбат нар гардуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4276
2948 / 69%
834 / 20%
244 / 6%
250 / 6%