Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн тус сумын нутаг дэвсгэрт хориотой ан амьтан болон, зөвшөөрөлгүй жимс жимсгэнэ, самрын ээлжит шалгалтыг аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагтай хамтран явууллаа. Шалгалтанд Булган сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй 112 том жижиг тээврийн хэрэгсэлд нэгжлэг шалгалт хийснээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ан амьтан, байгаль орчны тухай хуулиудыг зөрчсөн 42 тохиолдлыг илрүүлж холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллаа.