Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Хэлэлцүүлэг зохион байгуулав.

2015-11-05

 ИТХ-аас Аймгийн ИТХ-тай хамтран АЗДТГын хурлын танхимд "Сумын гудамж зам талбай хорооллын шинэ хаягжилт"-ын асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Батсайхан, Булган сумын хурлын дарга Б. Мөнхбаатар, Булган сумын засаг дарга Ө.Хүрэлбаатар, ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн С.Наранбаатар, УБХ-ийн бүртгэл мэдээллийн тасгийн дарга Хүрэлтулга нар оролцож иргэдэд Хаягжилтын тухай хууль болон Булган сумын хурлаас гаргасан 40 дүгээр тогтоолын талаар иргэдэд урьдчилан мэдээлэл өгөв. Мэдээлэл хийсний дараа иргэд сонирхсон асуултандаа хариулт авч өөрсдийн саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт багийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч багийн ИНХ-ын дарга, сумын иргэд нийт 100 шахам хүн оролцсон. Шинэ нэршил хаягжилтын асуудлыг багуудын иргэдийн нийтийн хурлаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж санал нэгтэй шийдвэрлэв.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7709
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%