Сумын ИТХ-ын ээлжит 15-р хурал 2015 оны 11 сарын 11-ний өдөр 10 цагт сумын Иргэний танхимд эхэлж тус өдрийн 18 цагт дууссан. Энэ хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох байгууллагууд болон, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч ажиллаа. Үүнд:
1. ИТХ-ын үндсэн чиглэлийн Эрүүл мэндийн салбарт хамаарах заалтуудын хэрэгжилт
2. ИТХ-ын үндсэн чиглэлийн Нийгмийн хамгаалалын заалтуудын хэрэгжилт
3. Улсын орлого болгосон тээврийн хэрэгслүүд болон, эдэлгээ дууссан техникүүдийг шийдвэрлэх
4. Төсвийн 3-р улирлын гүйцэтгэлийн тухай
5. Сумын Үйлдвэрлэл үйлчилгээний бодлогын баримт бичгийн хэрэгжилт
6. Зардал батлах тухай
7. Төрийн шагналд тодорхойлох тухай