Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

ХУРЛЫН ХОРООД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАРИМ ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2015-11-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд  2015 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдлаа.
Хуралд тус хорооны дарга Д.Алтанхуяг, Төлөөлөгч гишүүн Ц.Эрдэнэбаяр, Ц.Дуламжав, Ж.Оюунцэцэг, П.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Батхуяг  нар оролцлоо.  
Хурлаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөр, Хоршоо хөгжүүлэх дүүргийн дэд хөтөлбөр, Ахуй үйлчилгээг дэмжих дүүргийн дэд хөтөлбөрүүдийг  Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхтуул нар тус тус танилцуулж гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.
Дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал  Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих борлуулалтын цэг, зээлийн батлан даалтын сантай болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түц буюу ажлын байртай болгож 16 хүнийг ажлын байраар хангасан зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.
Дээрх гурван дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсаны дараа гишүүд өөрсдийн саналаа хэллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%