Булган сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 2015 оны 12 сарын 11-ний өдөр Булган сумын Соёлын ордонд боллоо. Энэ хурлаар Сумын ИТХ-ын үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2016 оны сумын төсвийн төсөл зэрэг 6 асуудлыг хэлэлцэн тус бүрт нь тогтоол гаргаж холбогдох байгууллага мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл болголоо.