Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ИТХ-ын даргын албан өрөөнд боллоо. Энэ хурлаар ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөө, сум хөгжүүлэх сангийн 2016 оны үйл ажиллагааны тайлан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, мөн төрийн шагналд зарим иргэдийг уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн тус бүрт нь тогтоол баталлаа.