Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Албан татвар тогтоох тухай

Огноо: 2021-02-26 Дугаар:I/01 Нээгдсэн:520

Албан татварын хэмжээ тогтоох тухай

       Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн

6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1200, үхэрт 800, ямаанд 800, хонинд 200, тэмээнд 0 төгрөг байхаар тогтоосугай.

     2. Малын тоо, толгойд ногдуулах албан татварын орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төвлөрүүлж, ажиллахыг сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаярт үүрэг болгосугай.

     3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг су мын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Ганзоригт даалгасугай.

 

 

ДАРГА                                Б.ГАНЗОРИГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%