Булган аймгийн Булган сумын ИТХ

Булган аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

Фото мэдээ


нийт 118

Шатар сонирхогчдын Булган сумын аваргууд шаргарлаа.

2022-11-24 458
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй Шатар сонирхогчдын "Булган сумын аварга" шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгуулагдав. Эрэгтэй төрөлд Н.Очир-Эрдэнэ 1 дүгээр байр, С.Наранбаатар 2 дугаар байр, С.Алтай 3 дугаар байр, Эмэгтэй төрөлд Т.Цэнд-Аюуш 1 дүгээр байр, Л.Одонтунгалаг 2 дугаар байр, Б.Тэгшжаргал 3 дугаар байр тус тус эзлэв. Эрэгтэй 1, 2 дугаар байр, эмэгтэй 1 дүгээр байр эзэлсэн тамирчин аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Тус тэмцээнд Булган сумын 1, 3, 5, 6 дугаар багуудаас шатар сонирхогчид оролцлоо.

Төлөөлөгч Хүүхдийн төлөө...

2022-11-21 462
Булган сумын Хужирт багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон П.Нөхөрлөлбаяр төлөөлөгч 1 ба 6 дугаар цэцэрлэгт (600000 төгрөгийн үнэ бүхий) хүүхдийн тоглоом хандивлалаа. Сайн үйлс дэлгэрэг...

Эмэгтэй төлөөлөгчид сургалтад хамрагдав.

2022-06-06 450
Аймгийн ИТХ, түүний Ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд "ТӨЛӨӨЛӨГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ 2022" цахим сургалт 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Булган сумын ИТХ-д сонгогдсон 10 эмэгтэй төлөөлөгчдөөс 5 нь танхимаар, 2 нь цахимаар хамрагдав.

Дэлхийн өрхийн эмч нарын өдөр арга хэмжээ

2022-05-19 443
Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Булган сумын өрхийн эмнэлгүүд, Эм импекс компанийн Булган салбар, Хаан Банк зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэв

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2022-04-22 445

Булган сумын 3, 5 дугаар багт

2022-04-20 433
Булган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцсон 3, 5 дугаар багийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болов. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцов, Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамрагдлаа. Арга хэмжээний үеэр Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаатай холбогдуулан товч мэдээлэл өгч, холбогдох хууль, эрх зүйн чиглэлээрх гарын авлага тараав. 3, 5 дугаар багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Э.Даваажаргал, Б.Солонго, Г.Батхуяг, Х.Баясгалан, З.Золбоохүү нар оролцож 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

Булган сумын 4 дүгээр багт

2022-04-19 500
Булган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцсон "Рашаант" 4 дүгээр багийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болов. Тус арга хэмжээнд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Шүүх, Прокурор, ШША, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг олон байгууллагууд хамрагдлаа. Арга хэмжээний үеэр Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаатай холбогдуулан товч мэдээлэл өгч, холбогдох хууль, эрх зүйн чиглэлээрх гарын авлага тараав. 4 дүгээр багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Н.Ариунгэрэл, Ж.Оюунгэрэл, Б.Энхтайван, З.Батбагана нар оролцож 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

Булган сумын 2 дугаар багт

2022-04-19 478
Булган сумын ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын дарга, мэргэжилтэнүүд, холбогдох мэргэжилийн байгууллагууд оролцсон 2 дугаар багийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр болов. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ШША, Цагдаагийн газар, Номын сан, сургууль, цэцэрлэгүүд зэрэг олон байгууллагууд хамрагдлаа. Арга хэмжээний үеэр Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаатай холбогдуулан товч мэдээлэл өгч, гарын авлага тараав. 2 дугаар багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч П.Нөхөрлөлбаяр, Л.Ганзориг нар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

Булган сумын 1 дүгээр багийн иргэдийн дунд

2022-04-18 467
Булган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын дарга, мэргэжилтэнүүд, холбогдох мэргэжилийн байгууллагууд оролцсон 1 дүгээр багийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болов. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ГХБХБГ, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ШША, Цагдаагийн газар, Номын сан зэрэг олон байгууллагууд хамрагдлаа. Арга хэмжээний үеэр Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаатай холбогдуулан товч мэдээлэл өгч, гарын авлага тараав. 1 дүгээр багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ю.Бадамдорж, М.Мягмар, Б.Бат-Эрдэнэ, М.Алтахүү нар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

Төлөөлөгч иргэдийнхээ төлөө

2022-04-12 456
"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяны хүрээнд Булган сумын ЗДТГ-аас санаачлан сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэтэй хамтран урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж "Цогтхунтайжын талбай"-д 07:20 минутад харьяа байгууллагууд, сумын ахмадын хороо мөн иргэдийн дунд нээлттэй өглөөний дасгалыг зохион байгуулж 70 гаруй хүн оролцлоо. Цаашид мягмар, пүрэв гаригийн өглөөний дасгалыг 07:30 минутад тогтмол хийж хэвших тул иргэд, ААН байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаан болов

2022-04-08 410
Хурлын Зөвлөлийн хуралдаанаар: - Сумын ИТХ-ын Хуралдааны дэгийн төслийг хянан боловсруулах ажлын хэсэг томилох тухай, - Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг томилох тухай, - Авлига, ашиг сонирхлоос ангид байх хууль, эрх зүйн сургалт зохион байгуулах тухай, - Төсвийн хяналтын сонсгол /ОНХС-ийн 2021 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээний үр дүн/ зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай, - Булган сумын 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд иргэдээс санал авах ажлын явц хэлэлцүүлэг зохион байгуулах тухай, - Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн болон СӨБ-ын байгууллагуудад хамрагдаж буй хүүхдүүдийн хоол, ундны хангамж, тэдгээрийн хэрэгжилт, чанар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн ажлын хэсгүүдийг томилохоор шийдвэрлэлээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн IX хуралдаан боллоо

2022-03-30 446
ХУРАЛДААНААР: 1. Булган сумын мал, амьтадын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай, 2. Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2021 оны тайлан хэлэлцэх тухай, 3. Булган сумын ой хээрийн түймрээс хамгаалах ажлын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөг батлах тухай, 4. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2021 оны жилийн эцсийн байдлаар/, 5. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, хамтын үйл ажиллагааны талаар, 6. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах хороо болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах тухай, 7. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай, 8. Сумын ИТХ-ын Хороодын гишүүдэд өөрчлөлт оруулах тухай, 9. ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, 10. Сумын Засаг даргаас Тохижилт үйлчилгээний анги, Хүүхэд залуучуудын Парк, Сөх-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар авсан арга хэмжээний тайланг хэлэлцэх , 11. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09.30 цагаас 22.39 цагт хүртэл хугацаанд хуралдсан байна.
khural.mn

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов.

2022-03-25 472
Шийдвэрлэсэн нь: - Булган сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хурлаар оруулах, - Нүд мод компанид хувиарласан 400м3 модыг Билгүүн-Дэлгэрэхтэй хуваах, - Нүд мод компани мод гадагш зөөж байгаа асуудлыг хурлаар оруулах зэрэг асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2022-03-23 475
Шийдвэрлэсэн нь: - Сууц өмчлөгчдийн холбоо дээр шийдвэр гаргаж орж ирэх, орон нутгийн өмчит компани байгуулна эсвэл байгуулахгүй, - Соёл амралтын хүрээлэн энэ жил хийсэн ажлаа ирэх жил хийх ажлаа сайн төлөвлөөд, санхүүгийн бэрхшээл юу байна гэдгээ оруулж ирэх, - Сум хөгжүүлэх сан /Хоршоо хөгжүүлэх сан/ хяналтын зөвлөлийн хороон дээр эздийн холбооноос 1 эсвэл 2 хүн оруулж ирэх, цөөнхийн бүлгээс 1 хүн оруулж ирэх зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэлээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан болов

2022-03-22 412
Шийдвэрлэсэн нь: - Хуралдааны товыг 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд товлох, - Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөө, - Хурлын зөвлөлийн хуралдааны дэгийг Хурлын даргын захирамжаар батлахаар тус тус шийдвэрлэв.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2022-03-22 415
Шийдвэрлэсэн нь: - 2022.03.25-ны өдрийн 11:00 цагаас Нийгэм бодлогын хороо дахин хуралдах, - Сумын амжиргаа дэмжих төслийн тайланг хуралдаанд оруулах зэрэг асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%